СӨБ-ын 36 цэцэрлэгт 7138 хүүхэд, ЕБ-ын 27 сургуульд 17785 сурагч суралцана
Үйл явдал
/
2020-09-04
Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын 36 цэцэрлэгт 7138 хүүхэд, ерөнхий боловсролын 27 сургуульд 17785 суралцагч суралцах юм. Аймгийн төвийн сургуулиуд 3 өдөр танхим, 2 өдөр цахимаар хичээллэх бол сумдын сургуулиуд 5 өдөр танхимаар хичээллэнэ.
 
1 дүгээр ангид 1992 хүүхэд элсэж, 100 хувь хамрагдаад байна. Дорнод аймгийн Боловсролын салбар энэ хичээлийн жилд “Мэдээллийн технологийн боловсрол”зорилтыг дэвшүүллээ.
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14, Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх юм. Томуу, томуу төст өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүднээс сурагчдыг 12 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 15 хүртэл хугацаанд амраана.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.146.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.