Зургаан сумын Цагдаагийн тасаг, хэсэг автомашинтай боллоо
Үйл явдал
/
2020-09-04
Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр Цагдаагийн газрын сумдын тасаг, хэсэгт зургаан автомашиныг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар хүлээлгэн өглөө.
 
Анхан шатны Цагдаагийн хэсэг хурдан шуурхай төрийн ажлыг гүйцэтгэх, иргэдийн дуудлага мэдээлэлд хурдан үйлчлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг Mitsubishi L-200 автомашин, Хөлөнбуйр, Баян-Уулын Цагдаагийн тасаг болон Цагаан-Овоо сумын Цагдаагийн хэсэг ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ Hunter автомашин, Чойбалсан, Сэргэлэн сумдын Цагдаагийн хэсэг Mitsubishi L-200 автомашинтай болж байна.
 
Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумдын цагдаагийн байрыг засварлах, малын хулгайтай тэмцэх зорилгоор хэсгийн төлөөлөгч нарт 30 гаруй сая төгрөгийн шатахууны дэмжлэгийг үзүүлээд байна. Цаашид ч үе шаттайгаар дэмжих болно гэдгээ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.144.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.