2019 онд дэлхий даяар ДОХ-ын халдвартай 38 сая хүн амьдарч байна.
- ХДХВ-ийн халдвартай 5 хүний нэг нь өөрсдийн халдварын талаар мэдээгүй байна.
- ХДХВ/ДОХ-ын эмчилгээ хийлгэж байгаа 3 хүний нэг нь, ялангуяа хүүхдүүд болон өсвөр үеийнхэн ХДХВ-ийн халдварын эмчилгээ, шинжилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээний тасалдалд өртөөд байна.
- ХДХВ-ийн халдварын тусламж үйлчилгээг өргөжүүлэх үйл явц COVID-19-ийн цар тахлаас өмнө удааширч эхэлсэн ба энэ удаашрал нь Дэлхийн хэмжээнд 2020 онд хүрэхээр зорьсон 90-90-90-ийн зорилтод (ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 90% нь өөрийн статусийг мэдсэн байх; ХДХВ-ийн халдвартай оношлогдсон хүмүүсийн 90% нь эмчилгээнд хамрагдсан байх; болон Эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 90%-д нь вирусийн ачаалал дарангуйлагдсан байх) хүрэлгүй алдаж байгааг харуулж байна.
- 2019 онд 690,000 хүн ХДХВ-ийн халдварын шалтгаантай нас барж, 1.7 сая хүн шинээр халдвар авсан ба эдгээр шинэ тохиолдлуудын 62% нь түлхүүр хүн ам болон тэдний хамтрагч нарын дунд тохиолдсон байна. 79%-ийг шинжилгээнд, 62%-ийг эмчилгээнд хамруулж, 53%-ийн вирусыг нь дарангуйлсан буюу бусдад халдвар тараах эрсдэлгүй болгосон. Хэдийгээр ХДХВ/ДОХ-ын шинжилгээ, эмчилгээний хүртээмж нэмэгдсэнч дэлхийн зорилтыг хангахад хангалттай бус байна. Иймд ХДХВ-ийн халдварын шинжилгээнээс гадна эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн ач холбогдлыг онцолж, олон нийтэд суурилсан шинжилгээ, сэргийлэлт, тусламжийг зөвлөж байна” гэж НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөрийн захирал хатагтайВинни Бьянима цохон тэмдэглэсэн.
“ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”-ийн хүрээнд дараах зураг хуудас, инфографикийг боловсруулан түгээж байна.
- ДОХ-ыг устгахаар ажиллаж байгаа хүн бүрт Талархацгаая.
- ХДХВ-ийн халдвартай холбоотой ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолын эсрэг зогсооцгооё:
- COVID-19-ийн цар тахлын үед Эрүүл мэндийн ажилтныг хамгаалж дэмжсэнээр ХДХВ/ДОХ-ын халдварын тусламж үйлчилгээг аюулгүй хүргэнэ
- Хүн бүр, хэн байх, хаана байгаагаас үл хамааран COVID-19-ийн цар тахлын үед ХДХВ-ийн тусламж үйлчилгээ авах боломжтой байх ёстой.
- Эрт илрүүлэг, оношлгоо нь:
-ДОХ-ын шалтгаант нас баралтыг бууруулж чадна
-Эмчилгээ, тусламж үйлчилгээг шаардлагатай байгаа хүн бүрт цаг алдалгүй хүргэнэ.
ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, олон улсын жишигт нийцсэн эмийн хангалт, эмч нарын эмчилгээ, хяналт, оношилгооны бэлэн байдал хангалттай байна.
Монгол улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2020оны 11 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 304 тохиолдол мэдээлэгдсэн(энэ нь өмнөх онтой харьцуулахад 3 тохиолдлоор бага байгаа) үүнээс 44 хүн нас барсанбөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна.
Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. ХДХВ-ийн халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн (8 эх давтан төрсөн), хүүхдүүд эрүүл бойжиж байна.
ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39нас)оношлогдсон байна.
ДЭМБ-аас зөвлөмж болгосон өндөр идэвхт ретровирусийн эсрэг эмийг ХДХВ-ийн халдварын эмчилгээ, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлт, мөн эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээнд хэрэглэдэг.
Ретровирусийн эсрэг эмчилгээг 2003 оноос тусламж үйлчилгээнд нэвтрүүлэн, 2003-2013 онд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслөөс 94,919 ам.долларын санхүүжилтээр худалдан авч, хэрэглэж байсан. Харин 2013 оноос эм, оношлуурын зардалд жил бүр 300-500 сая төгрөгийг улсын төсвөөс гарган, эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээнд хэрэглэж байна.
Уг өдөртэй холбоотой мэдээлэл, сурталчилгааны материалыг НЭМҮТ, ХӨСҮТ-ийн цахим хуудсаар авна уу.