“Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд "Бармон" ХХК, "Саран инж девелопмент" ХХК, "Дөрвөн зэт" ХХК, "Ванхүү" ХХК, "Хөх үзүүр" ХХК, "Мухиа" ХХК, "Алтан Ус" ХХК-иудын үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтэнд 2020 оны 08 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийсэн байна.
Хяналт шалгалтаар "Бармон" ХХК, "Хөх үзүүр" ХХК-иудад 8 заалттай хугацаатай албан шаардлага хүргүүлж мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар аж ахуй нэгж байгууллагад зөвлөгөө өгч ажилласан байна. Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар "Саран инж девелопмент" ХХК-нд торгуулийн арга хэмжээ оногдуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж зөрчил арилгуулахаар албан даалгавар хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
-
16 цаг 13 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13