119.mn сайт ачааллаа дийлээгүйн улмаас хаагдсан тул орон нутаг руу зорчих иргэдийн дугаарт шинжилгээний хариуг илгээнэ
Үйл явдал
/
2020-12-02

2020 оны 12-р сарын 1-ээс буюу өчигдрөөс эхлэн нийслэлээс орон нутаг руу , ороннцутгаас нийслэл рүү иргэдийг зорчуулах ажил эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор шинжилгээний хариу хүлээн авах сайтын ачаалал огцом нэмэгдсэн билээ. 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Энэ үйл ажиллагааг зохион байгуулахад багагүй хүндрэл үүсэж байгаа. Тухайлбал, бүртгэлийн 119.mn сайтад 116,000 хүн шинжилгээнийхээ хариуг авахаар хандаж байна. Үүнтэй холбоотойгоор сайт гацах, шинжилгээний хариу зөрүүтэй гарах, зорчигчийн мэдээллийг шалгах боломжгүй болсны үндсэн дээр энэ сайт өчигдрөөс түр хугацаагаар засварлахаар хаагаад байгаа.

Программ техникийн асуудлыг Интер актив мэдээлэл, технологийн компани хариуцаж хийж буй. Тус компани өөрсдийн алдаанаас болж иргэдэд болон энэ үйл ажиллагаанд оролцож буй олон төрийн албан хаагчид бухимдал үүсгэж байгаа тул иргэдээс уучлал гуйна гэдгээ Эрүүл мэндийн яаманд мэдэгдсэн.

Энэ сайт ажиллахаа больсон тул иргэдээ хэрхэн хүндрэл чирэгдэлгүй явуулахын тулд үүрэн телефон, мэдээлэл технологийн газартай хамтран иргэдийн гар утсанд шинжилгээний хариуг илгээж байхаар шийдвэрлэж, өчигдөр оройноос эхлээд шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариуг мессежээр өгч эхэлсэн.

Иргэд шинжилгээний хариу сөрөг гэж ирсэн мессежээ, иргэний үнэмлэхтэйгээ алба хаагчдад шалгуулж, тулгуулсаны үндсэн дээр товчоодоор нэвтрэх юм. Ингээд хот хооронд зорчиж гэртээ харьсан хүмүүс 14 хоног өөрийгөө заавал тусгаарлах шаардлагатайг сануулъя" гэж мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.70.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.