2020 оны арван хоёрдугаар сарын 01-ний байдлаар нийслэл, дүүрэг бүрт хүүхэд хамгааллын мэргэжлийн бүлэг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, тухайн өдөрт ирсэн дуудлага мэдээлэлд шуурхай үнэлгээ хийж ажиллахаас гадна хүнс, түлээ нүүрсний дэмжлэг шаардлагатай өрхүүдийн мэдээллийг дүүргийн Онцгой комисст хүргүүлж ажиллаж байна.
Орон нутгийн зарим аймгууд болох Архангай аймаг “сэтгэл зүйч”-дийн багийг онлайнаар ажиллуулж эхэлсэн бөгөөд өдөрт дунджаар 7 хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, Дундговь аймагт хүүхэд хамгаалын мэргэжлийн ангиас эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 5 сурагчдад хүнс болон түлээ нүүрс хувцас хичээллийн хэрэглэлийн тусламж дэмжлэг үзүүлэх, Говьсүмбэр аймгийн ГБХЗХГ, сургуулийн нийгмийн ажилтнуудтай хамтран гэртээ харж хандах хүнгүй эрсдэлд өртөж болзошгүй 76 хүүхдийн судалгааг гаргаж өдөр бүр ангийн багш нараар дамжуулан хяналт тавин ажиллаж байна. Мөн тус сумын залуучууд хандив цуглуулан 43 өрхөд 1.935.000 төгрөгийн хүнсний тусламж үзүүлсэн байна.
Төв аймгийн зарим аж ахуйн нэгжтэй хамтран хүнсний тусламж дэмжлэг шаардлагатай өрхөд туслах зорилгоор "Хайраар дүүрэн богц" аян зарлаж тус аяны хүрээнд цугларсан хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, нүүрс түлээг зорилтод өрхүүдэд олгож байна.