Н.Өнөрцэцэг: Танай хэвлэл мэдээллийн байгууллагыг Э.Цэрэндолгортой хамт ШҮҮХЭД өгнө
Үйл явдал
/
2020-12-03

Сүүлийн үед цахим орчинд Зариг.мн вэбсайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг, иргэн Э.Цэрэндолгор, Ийгл телевизийн сэтгүүлч Б.Отгон нар нилээдгүй шуугиан тариад буй. Тодруулбал Зариг.мн вэбсайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг өөрийг нь хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай амрагийн холбоотой хэмээн олон нийтэд мэдээлсэн хэмээн иргэн Э.Цэрэндолгортой маргаан үүсгэсэн. Энэ асуудал даамжирсаар Ийгл телевизийн сэтгүүлч Б.Отгонтой холбогдож улмаар түүнийг хамт сэжиглэж эхлэсэн юм. Тэгвэл өнөөдөр иргэн Э.Цэрэндолгор сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хуурамч цахим хаягийг шалгуулах хүсэлтийг ЦЕГ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан. Уг мэдээллийг тодруулахад тэрээр “сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 41 хуурамж цахим хаяг хэрэглэдэг хэмээн хардаж шалгуулах хүсэлт өгсөн” тухайгаа дурьдсан юм. Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс Зариг.мн вэбсайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгээс тодруулга авах гэсэн боловч тэрээр “Танай вэбсайтад ярилцлага өгөхгүй. Өглөө ярилцлага авсан Э.Цэрэндолгор гэх эмэгтэйгээсээ ав. Танай вэбсайтыг Э.Цэрэндолгортой хамт шүүхэд өгнө” хэмээн сүрдүүлсэн агуулгатай тайлбар өглөө. Хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэх үүргээ гүйцэтгэсэнийхээ төлөө шүүхэд дуудагдах нь хэр шударга вэ?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.61.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.