Баянхонгор Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-29
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Аймгийн 2020 оны инженерийн шугам сүлжээ бүхий газрын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлт орууллаа
2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXI хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагт Баянхонгор сумын төвд хуралдуулахаар товлон зарлалаа.
3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд салбар хоорондын уялдаа холбоог хангах, хүчирхийллийн хохирогчдод цогц үйлчилгээ үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх үйл ажиллагааг хуулиар үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтнууд хамтран хэрэгжүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилго бүхий “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа.
4. Оршуулгын газрыг байгуулах, хамгаалах, хаах болон шарилыг оршуулах, чандарлах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах “Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ыг баталлаа.
5. Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн өмчийг хөрөнгийг акталж, данснаас хасах, үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх, үндсэн хөрөнгөд эзэмшигч тогтоох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
6. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.
7. “Сархадаасаа салнаа хө” аяныг зохион байгуулах ажлын хэсгийг томиллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.12.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.