Өргөө цагаан гэр гардууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-03
Амьдралынхаа олон жилийг архитай хуваалцсан иргэн Л.Түвшинжаргалд өөрийгөө ялж архи хэмээх хорноос татгалзаж олон залууст өөрийн түүхээсээ хуваалцаж нөлөөлөл явуулж буйд талархал илэрхийлж Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 5 ханатай иж бүрэн гэр гардууллаа.
Л.Түвшинжаргал: "Архи хэмээх хорт зуршлаас бүрэн татгалзаж өөртөө болон гэр бүлдээ аз жаргал авчирсандаа баяртай байна. Архи гэдэг идээг ууж байна гэж боддог байсан бол уулгаж байснаа ухаарч амьдралдаа мөн ч их хугацаа алдаж дээ гэж харамсаж байна. Бид уг нь зөв соёлтой хэрэглэх идээг хэтрүүлэн хэрэглэж архинаас хамааралтай болсон тохиолдол их байгаа. Би одоо өөрөө үлгэрлэж архи хэрэглэдэг зуршилтай бусад хүмүүст нөлөөлөх болно. Ер нь ажилсаг хүмүүс юу хийхээ бодож сэрдэг бол архичин хүмүүс юу уухаа зүүдэлж сэрдэг юм шүү. Та бүхнийгээ энэ хорт зуршлаас хол байхыг уриалж байна." гэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.