Халдвар гарсан 6 аймаг болон Улаанбаатар хотод Засгийн газраас ГУРВАН ТЭРБУМ төгрөг олгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-03

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна.

Тэрбээр, Гадаад нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа гүйцэж, тусгаарлах байрны хүрэлцээ боломжийн болж байгаа учир шаардлага хангасан байрууддаа тааруулж, олон улсын нислэг явуулахаар боллоо. Нислэгийн хуваарийг тухайн үед нь мэдээлнэ. Тусгаарлах байруудын стандарт, халдвар хамгааллын дэглэм шаардлагыг шинэчилсэн. Тиймээс Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг тусгаарлах байруудад хөндлөнгийн мониторинг хийж байна.

Халдвар гарсан 6 аймаг, Улаанбаатар хотод 3 тэрбум төгрөгийн Засгийн газрын нөөц сангаас гаргаж байна. Халдвар гарсны улмаас аймаг, нийслэлд ариутгал халдваргүйтгэлйн бодисууд, халдвар хамгааллын дэглэм сахих талын олон ажлуудад шаардлагатай санхүүжилтүүд Сангийн яаманд нэгтгэгдсэн. Орон нутгаас ирсэн хүсэлтэд үндэслэн санхүүжилтийг олгох юм байна.



Засгийн газрын хуралдааны шийдвэр: 

  1. Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.
     
  2. 2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлнэ.
     
  3. Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ. 
     
  4. "Ковид-19" цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ.
     
  5. Халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.17.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.