Налайх дүүрэгт илэрсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ
Үйл явдал
/
2020-12-03

Налайх дүүрэгт коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрч дүүргийн нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоосон талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл уг тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр нийт 12015 хүнд шинжилгээ хийсэн. Хавьтал болсон 259 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнээс коронавирус илэрсэн билээ.

Ингээд улсын хэмжээнд 812 тохиолдол бүртгэгдсэнээс дотоод халдвар 369, эдгэрсэн хүн 358 болсон. Халдвартай 445 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд 3, хүнд 5, хөнгөн 360 хүн байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.139.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.