“Цэвэр агаар-цэлмэг тэнгэр” өдөрлөг нээлтээ хийлээ
Үйл явдал
/
2020-09-07
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Байгаль орчны хөтөлбөрөөс санаачлан зохион байгуулдаг “Цэвэр Агаар-Цэлмэг Тэнгэр” өдөрлөг өнөөдөр нээлтээ хийлээ. Манай улсын хувьд нэн тэргүүний тулгамдсан асуудал бол агаар, орчны бохирдол бөгөөд их хотоо эрүүл, эко, таатай амьдрах орчинтой болгохын төлөө Засгийн газар, нийслэл, холбогдох яамд, олон улсын байгууллага, хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллаж байна.
 
“Цэвэр Агаар-Цэлмэг Тэнгэр” өдөрлөгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, агаарын бохирдлын эсрэг бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн төлөөлөл болон 7-19 дүгээр хороодын хэсгийн ахлагч, ард иргэдэд мэдээлэл өгөх зорилготой зохион байгууллаа.
 
Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Өвөлжилтийн бэлтгэл хангаж,хяналт тавих тухай” А/1036 дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж гарч Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2020 – 2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, агаарын бохирдлыг бууруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1 – 19 дүгээр хороод, сургууль, цэцэрлэг, СӨХ болон бусад томоохон үйлчилгээний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 85%-тай байна.
 
ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХЭЛТЭС
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.159.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.