Коронавирусийн халдвар дотоодод тарсантай холбогдуулан энэ сард хийгдэх чартер нислэгүүдийг цуцалсан. Энэ нь гадаадад буй монголчуудад ихээхэн хүндээр тусч буй. Тиймээс цуцлагдсан нислэгүүд дахин товлогдох эсэх талаар Шадар сайд Я.Содбаатараас тодрууллаа.
Тэрбээр "Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаанд гаднаас нислэг хүлээн авахгүй. Хэрэв арванхоёрдугаар сарын 11-нд бэлэн байдлын зэрэг буурвал энэ сард тодорхой тооны нислэг хийхээр судалж, бэлтгэл ажлаа хийж байна. Гэхдээ аль газраас, хэр хэмжээний хүн байх вэ гэдгээ судалж байна.
Өмнө нь 91 удаагийн нислэг хийж 27000 гаруй иргэнээ татан авч байв. Дулааны улиралд бид заримдаа сард 5000 хүртэл тооны иргэдээ татан авч байсан. Одоогоор өвчтэй, зовлонтой, өндөн настан, хүүхэдтэй зэрэг 5 ангилалд багтаж байсан хүмүүс харьцангуй багассан. Сүүлд авсан мэдээллээр Сөүлд ийм ангилалд байгаа иргэн 170 гаруй байна. Японоос наашаа ирэх хүсэлтэй 100 гаруй иргэн байна.
Харин Франкфуртын нислэг цуцлагдсантай холбоотойгоор Европ тивд иргэд бий. Тиймээс бүс, бүсээр авч үзээд тодорхой шийдвэрийг гаргах болно" гэлээ.
-
Өчигдөр 12 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Өчигдөр 10 цаг 35 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 12 цаг 10 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин