Аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр Политехникийн коллежид ажиллаа
Үйл явдал
/
2020-12-03
Аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр 09-р сарын 10-ны өдөр мэргэжлийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа тасралтгүй явуулж ирсэн Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцлаа. Политехникийн коллежийн оюутнуудын сурлага, хөдөлмөр, сурч хөгжих орчин нөхцөл байдалтай хурлын дарга танилцаж дипломын биш мэргэжлийн боловсролтой хүн энэ цаг үед улс оронд хамгийн их хэрэгцээтэй байгааг мэдээлэл судалгаатай яриад сурсан мэдсэндээ эзэн нь болж чадвал та бүхний гар оролцсон, хөлс шингэсэн бүхэн удахгүй Баянхонгор аймгийн нүүр царайг тодорхойлно гэдэгт итгэж байна. Бид ч дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж хичээл сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.157.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.