Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр сургууль цэцэрлэгийн бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа
Үйл явдал
/
2020-12-03
Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Энхжаргал, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл нар хичээлийн шинэ жил эхлэсэнтэй холбогдуулан сургууль цэцэрлэгийн бэлтгэл бэлэн байдал, анхаарах асуудлыг газар дээрээс нь тодруулж судлах үүднээс 09-р сарын 01-нд Баянхонгор сумын “Номгон”, Эрдэнэмандал ахлах сургуулиуд, 3,4-р цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС-иуд 7 хоногийн 3 өдөр танхимын сургалт, 2 өдөр цахим сургалтыг явуулахаар БСШУСЯ-аас шийдвэрлэсэн. Энэ хүрээнд дээрх сургуулиуд хуучин нэг хаалгаар орж гардаг байсан бол одоо тус бүр 3 хаалгаар сурагчдыг орж гаргах зохицуулалт хийж сургууль цэцэрлэгүүд эцэг эхүүдийг дотогш нэвтрүүлэхгүй байх, багш сурагчдын халуун хэмжих, гар ариутгах, бүртгэлжүүлэх зэрэг арга ажиллагааг тогтмол байдлаар зохион байгуулж эхэлжээ.
Номгон сургууль энэ жил 440 хүүхдийн хичээлийн байрны өргөтгөлийн барилгаа эхлүүлж нилээд хурдацтай ажлыг явуулж байгаа бол Эрдэнэмандал ахлах сургуулийн дэргэд 100 хүүхдийн дотуур байр баригдаж байгаа юм. Тавиул буюу эцэг эхийн хараа хяналтгүй хүүхэд багачууд гэмт хэрэг зөрчилд нилээдгүй холбогддог, хохирдог байдалд аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн зүгээс дорвитой анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Мөн хүүхдийн сурч хөгжих орчин нөхцлийг эрүүл аюулгүй байлгах талд сайтар анхаарч ажиллах болно гэдгээ ИТХ-ын дарга Б.Батбаяр энэ үеэр яриандаа онцлоод аливаа засвар үйлчилгээ, барилгын тендэр авсан хэрнээ тэрийгээ нүд хуурах төдий чанаргүй оромддог зарим ААН-дэд хариуцлага тооцдог механизмыг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.17.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.