ИТХ-ын дарга Б.Батбаяр Дуурсах гуравдугаар багийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-03
09-р сарын 01-нд аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр Баянхонгор сумын Дуурсах гуравдугаар багийн зорилтот бүлгийн хүүхдүүдийг түшиглэн байгуулсан гэр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав. Тус хороололын хоёр гудамжинд архи согтууруулах ундаа нилээдгүй хэрэглэдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэсэг бүлэг үр хүүхдүүдийг сурч хөгжих эрхийг нь хангаж өгөх үүднээс өнгөрөгч оны өвөл аймгийн зүгээс 14-р цэцэрлэгийн харьяа гэр цэцэрлэгийг байгуулан ажиллуулж эхэлсэн. Баянхонгор сумын ЗДТГ-аас хүүхдийн тоглоомын талбайг байгуулж өгчээ. тус тоглоомын талбайд тухайн бүсийн насанд хүрэгчид болон өсвөр насны охид хөвгүүд орой үдшийн цагаар согтууруулах ундаа, архи тамхи хэрэглэх үйлдэл ихэссэн тухай цэцэрлэгийн багш нар ярьж байна.
 
Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгт 13 хүүхэд боловсрол хүмүүжлийн суурь мэдлэгээ олж авч байна. Тус цэцэрлэгийн хүүхэд багачуудын хувийн хэрэглэгдэхүүнд зориулж ИТХ-ын дарга Б.Батбаяр хувиасаа тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр болсон бол цаашид анхааралдаа авч бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.107.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.