ИТХ-ын дарга Б.Батбаяр банкуудын удирдлагуудтай уулзлаа
Үйл явдал
/
2020-12-03
Аймгийн төвийнхөө газар нутгийг тэлж, шинэ эрүүл орчинд сургууль, цэцэрлэгийн цогцолбор, өрхийн эмнэлэг зэргийг барьж төрийн үйлчилгээг тэнд бий болгож, гэрэл цахилгаанаар хангаж, иргэдийн амьдран суух хашааг иж бүрнээр барьж тохижуулах зэргээр бүтээн байгуулалтын ажлууд Шинэ сууршилийн бүсэд хийгдэж эхлээд байна.
Тус бүсэд эхний ээлжид 300 айлыг байлгахаар чанар үзэмж сайтай хашааг бусад хэрэгцээт зүйлсийн хамт суурилуулж эхэлсэн билээ.
 
Тэгвэл өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Мөнхсайхан нар Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг Монгол банк, Хаан, Хас, Төрийн банк, Голомт зэрэг томоохон банкуудын удирдлагуудтай уулзаж тэнд хашаа авах иргэдийн зээлийн нөхцөл дээр хамтран ажиллаж зээлийн хүүг бууруулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Тус банкуудын төлөөллүүд уг асуудал дээр хамтран ажиллахаа илэрхийлээд зээл олгох нөхцөлөө төв банктайгаа холбогдож тодорхойлохоор болов.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.75.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.