УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир таван айлыг орох орон, өргөөн цагаан гэртэй болголоо
Үйл явдал
/
2020-12-03
УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир Баянхонгор аймгийн Б.Базарваань, Б.Бат-Эрдэнэ, Б.Ганцэцэг, Т.Дэлгэрдалай, Х.Баянмөнх нарын таван айлд гал голомт нь мөнхөд бадарч явхын ерөөл өргөн туурга, бүрээс, шалтай иж бүрэн 5 ханатай өргөө цагаан гэрийг өнөөдөр бэлэглэлээ. Үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр, Засаг даргын орлогч Б.Батсуурь нар байлцав.
 
УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир Япон улсын Ерөнхий консулаар томилогдож байгаа бөгөөд ирэх 10-р сарын эхээр Осака хотод төвлөрөн суурших ажээ. Ийнхүү тэрээр явхаасаа өмнө төрөлх нутаг усны түмэн олондоо чин сэтгэлийн талархлаа илэрхийлж төлөөлөл болгон хүсэлт ирүүлсэн таван айлыг орох орон, өргөөн цагаан гэртэй болгож байгаа юм байна. Ийнхүү орон нутагт ажиллах үеэрээ тэрээр 2020 оны сонгуульд идэвх гарган оролцсон намын хамт олон тэдний төлөөлүүддээ талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүлэх ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.107.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.