ИТХ-ын дарга Б.Батбаяр, Монголын салхи олон улсын галлерейн үйл ажиллагаатай танилцлаа
Үйл явдал
/
2020-12-03
аянхонгор аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр, Засаг дарга Д.Мөнхсайхан нар хүүхдийн Тэмүжин театрын дэргэд байгуулагдсан Монголын салхи олон улсын галлерейн үйл ажиллагаатай танилцаж амжилт хүсэв. Б.Ганчимэг даргатай хүүхдийн Тэмүжин театрын хамт олны санаачлагаар олон хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд урлаг, уран зургаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох, танин мэдүүлэх зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр уг галлерейг театрынхаа урд талбайд монгол гэрт нээжээ. Тус галлерейд өнөөдрийн байдлаар 8 улсын 54 зураачийн бүтээл байрлаж үзэгч олны мэлмий, оюуныг баясгаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.97.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.