ИТХ-ын дарга Б.Батбаяр шил шаазан зэргээр хог хаягдлыг төрөлжүүлэн авч ангилан ялгаж ААН-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Үйл явдал
/
2020-12-03
  • 10-р сарын 05-нд аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр Баянхонгор аймагт хуванцар, шил шаазан зэргээр хог хаягдлыг төрөлжүүлэн авч ангилан ялгаж Улаанбаатар хотруу тээвэрлэдэг ААН-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцах үеэрээ аймгийн хог хаягдлын менежментийг зөв хэрэгжүүлж дахин боловсруулахад анхаарч төр тодорхой хэмжээний дэмжлэг зохион байгуулалтыг хийж өгөх цаг нь болсон гэдгийг яриандаа онцлон тэмдэглээд аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн зүгээс эхний ажлуудыг тодорхой байдлаар дэмжээд явж байна гэлээ.
 
Хог хаягдлыг ангилан ялгаж, прэсслэн улмаар хотруу тээвэрлэдэг тус ААН-ийн хувьд цаашдаа хог хаягдлыг дахин боловсруулдаг эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Үүнийг аймаг орон нутгийн зүгээс бодлогоор дэмжиж эхэлсэн бөгөөд тодорхой газрыг ашиглалтын гэрээтэйгээр олгож бүтээгдэхүүн нийлүүлдэг хувь хүмүүсийг дэмжиж урамшуулах зэргээр ажлууд эхэлж байна.Энэ үеэр аймаг сумын удирдлагууд хог хаягдал нийлүүлдэг иргэдийн санал хүсэлтийг сонсон, хотоо хоггүй байхад гар бие оролцож буйд талархал илэрхийлээд “Эко баянхонгор” эмбэлэм лого бүхий таних тэмдэгтэйгээр үйл ажиллагаа явуулахыг хүсэн хувцас олгов.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.73.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.