аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид анхдугаар хуралдаан боллоо
Үйл явдал
/
2020-12-03
2020 оны 10-р сарын 23-ны 11:00 цагт аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа хийлээ. Хурлын эхэнд сонгуулийн хорооноос иргэд сонгогчдоос хамгийн олон санал авсан нэр бүхий 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрлөө. Хурлын хуралдаан 22 төлөөлөгч буюу төлөөлөгчдийн 53,6 хувийн ирцтэйгээр явагдаж нэр бүхий дөрвөн асуудлыг авч хэлэлцэв.
 
Анхдугаар хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч буюу аймгийн ИТХ-д тав дахь удаагаа сонгогдсон Ц.Төмөрбаатар төлөөлөгч даргалж хурлын төлөөлөгч Б.Батсуурь нарийн бичгийн даргаар сонгогдон хурлын хуралдааныг удирдан явуулав. Анхдугаар хуралдаанд оролцсон МАН-ын бүлгийн нэр бүхий 22 төлөөлөгч энэ өдөр үнэмлэх тэмдэгээ гардан авлаа. Аймгийн ИТХ-ын даргад МАН-ын бүлгээс Э. Энхбат, Засаг даргад одоогийн Засаг дарга Д.Мөнхсайханы нэрийг дэвшүүлж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Эрдэнээгийн Энхбат Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар сонгогдлоо. Засаг даргаар Долгорсүрэнгийн Мөнхсайханыг улираан томилуулах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхэд өргөн мэдүүлэхээр тогтов. Мөн анхдугаар хуралдаанаар төлөөлөгчид энэ удаагийн ИТХ-ыг 11 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаа явуулахаар батлав.
Анхдугаар хуралдаанд 19 суудал авсан АН-ын бүлгийн зүгээс оролцоогүй юм
 
Хурлын бүрэн эрхэд халдах гэсэн, хурлыг зохион байгуулалттайгаар үймүүлэх үйлдлийг удаа дараа явуулсан ч гамшгийн хэмжээнд хүрэх төлөвтэй өвөлжилтийн бэлтгэл асуудлыг цаг хугацаа алдалгүйгээр шийдвэрлэх, мал, малчдын нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэх, эдийн засгийн уналтаас сэргийлэх зэрэг аймаг орон нутгийн өмнө тулгамдсан олон асуудлыг цаг хугацаа алдалгүйгээр шийдвэрлэж шуурхай явуулахын тулд аймгийн ИТХ хуулийн хүрээнд цаг хугацаа алдалгүйгээр анхдугаар хуралдаанаа хийж аймгийн удирдлагуудаа томиллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.168.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.