Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид анхны хуралдаанаа 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хуралдууллаа
Үйл явдал
/
2020-12-03

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид анхны хуралдаанаа 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хуралдууллаа.

 

 

Тэргүүлэгчдийн хуралдаанаар дараах 4 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:

 

  1. Монгол Улсын Их Хурлаар 2020 онд нэмэлт өөрчлөлт орсон Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажиллах журмыг баталлаа.

 

 

  1. Улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийн хөдөлмөр бүтээлийг үнэлж, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор 1, “Алтангадас одон”-гоор 6, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 6 хүнийг шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

 

  1. -Баянхонгор аймгийн  Өлзийт  сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Ламын гэгээний Доржин Чангийн хурлын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг  3 жилээр олголоо.

 

 

- Уламжлалт шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Хоёр чуулганы хураагч хийд” ТББ-ын дүрмийг хавсралтаар баталж, үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацааг  1 жилээр олголоо.

 

  1. - Орон нутгийн өмчит 75 байгууллагын  биет бус хөрөнгийн дансанд  бүртгэлтэй 84564261,5 /Наян дөрвөн сая таван зуун жаран дөрвөн мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө/ төгрөгийн анхны үнэтэй 77461241.21 төгрөгийн элэгдэл байгуулсан, цаашид ашиглах боломжгүй болсон программ хангамжийг акталж данснаас хаслаа.

 

 

- Аймгийн Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 83900000 /Наян гурван сая есөн зуун мянган төгрөгийн/ өртөг бүхий элэгдлээ 100 хувь нөхсөн  00-03 БНА улсын дугаартай “NISSAN PATROL” маркийн автомашиныг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт балансаас балансад шилжүүллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.93.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.