Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр анх удаа онлайн хэлбэрээр хуралдлаа
Үйл явдал
/
2020-12-03
Дэлхий нийтэд тархаад байгаа "Ковид-19" цар тахалын улмаас улсын хэмжээнд бүх нийтийн хөл хорио тогтоосон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр анх удаа онлайн хэлбэрээр хуралдаж, дараах цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 
1. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор батлана”, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг Засаг даргыг томилогдсоны дараах 45 хоногт багтаан батална”, 18 дугаар зүйлийн 18.6-т “Аймаг, нийслэлийниргэдийн Төлөөлөгчдийн Хурал Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор батална.” гэж тус тус заасан. 
Дээрх хууль тогтоомжид заасан хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг хуралдуулах шаардлагатай байгаа учраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хуралдуулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах, Баянхонгор аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай, аймгийн 2021 оны төсвийн төслийг батлах гэсэн 4 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ. 
2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дугаар зарлигийн дагуу Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтангадас одонгоор 1, Хөдөлмөрийн хүндэт медалиар 3 хүнийг шагнуулахаар өргөн мэдүүллээ. 
3. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар тогтоолоор баталсан “Баянхонгор аймгийн  нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын дагуу Эрдэнэцогт сумын 6-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Пандэчойнхорлин хийдийн үйл ажиллагааны зөвшөөрлийг 3 жилээр, Баянхонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Баянхонгор Баптист”-ийн үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацааг 2 жилээр тус тус сунгалаа.
4. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3-т заасны дагуу Монголын Тулгар төрийн 2230 жилийн ой, Их монгол байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Аймаг байгуулагдсаны 80  жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах аймгийн хороог байгууллаа. 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.