Тодруулбал, нутгийн иргэд болон гадаад, дотоодын жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж, автомашины болон дугуй зогсоол, тэмдэг тэмдэглэгээ, үзвэр үйлчилгээний цогцолбор бүхий отоглох хоноглох цэгүүд, мэдээллийн төв зэрэг цогц бүтээн байгуулалт бий болох юм. Уг ажлыг төр хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр төсөл сонгон шалгаруулах зарчмаар хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 2021 онд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 100 ламын Агуйг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар зураг төсөл боловсрууллаа