ЦЕГ: Энхтайваны гүүрэн дээр иргэн Т Nissan Navara маркийн автомашин жолоодож явахдаа гүүрний гэрлийн шон, бетон хашлага мөргөжээ
Үйл явдал
/
2020-12-03

ХАЛТИРГААТАЙ ЗАМД ХУРДАА ТОХИРУУЛЖ ЯВААГҮЙГЭЭС ШАЛТГААЛСАН ОСОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага_хурдтай зорчих ёстой.

Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд_хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөд хохирол учруулах явдал гарсаар байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийндугуйгаарсолих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчиход анхаарна уу.

Ослын жишээ:

  1. 12.03-ны шөнийн 02:30 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Т жолоочтой Nissan Navara маркийн автомашин гүүрний гэрлийн шон, бетон хашлага мөргөсөн.

 

  1. 12.03-ны өглөө 08:00 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Toyota Highlander маркийн автомашин гүүрний гэрлийн шон мөргөсөн.

 

 

  1. 12.03-ны өглөө 08:10 цагийн орчим ХУД-ийн 11-р хороо уулын замд Toyota Prius маркийн автомашин замын хашлага мөргөн онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Б гэмтсэн байна.

Иймд жолооч та өвлийн улиралд тээврийн хэрэгсэлдээ шаардлагатай эд ангийг гүйцэт бүрдүүүлж, хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцоорой!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.2.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.