Аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо
Үйл явдал
/
2020-12-03

Аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо

Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр буюу 12 дугаар сарын 2-ны өдөр Хөгжимт жүжгийн театрт боллоо. Хуралдаанд аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Түвшинжаргал болон онцгой комиссын гишүүд оролцож, дараах мэдээллүүдийг сонсож, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

 

Үүнд:

  1. Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын үйл ажил ажиллагаа, Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд
  2. Эрүүл мэндийн салбарын Коронавируст халдвар /Ковид-19/-ын бэлэн байдал, хариу арга хэмжээ, өвөлжилтийн тухай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн
  3. Аймгийн Нэгдсэн эмнэлгийнн Ковид-19 цар тахлын үеийн бэлэн байдлын талаар Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа
  4. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын  хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадорж
  5. Улсын Онцгой комисс болон аймгийн Онцгой комиссын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авч  хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Н.Отгонжаргал
  6. Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, нөхцөл байдлын талаар ХХААГ-ын дарга Н.Батбаяр
  7. Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийн тухай УЦУОШГ-ын дарга Э.Мөнгөнцэцэг
  8. Завхан аймгаас бусад аймгуудад суралцаж буй болон Завхан их сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн талаар БСУГ-ын мэргэжилтэн Д.Цэрэнбат
  9. МУЗН-ээс үзүүлэх хандив тусламжийн талаар МУЗН-ын Завхан салбарын захирал Б.Энхбаатар нар тус тус мэдээлэл хийлээ.

Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлаар нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

 

  1. Хазгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаа явуулах байгууллагын албан хаагчид, тэдний гэр бүлийн  гишүүд Улаанбаатар хот болон бусад голомт бүхий бүс нутгаас ирсэн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлах журмыг чанд мөрдөж, байгууллага тус бүр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах
  2. Голомт бүхий бүс нутгаас нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр ирсэн иргэдийг харьяалал бүхий орон нутаг руу зорчих хүртэлх хугацаанд түр байрлуулах байраар хангах
  3. Нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж буй “Жавхлант хийморь”, “Гранд автобус”, “Хараацайн жигүүр” ХХК-иудын удирдлагууд Зооноз өвчин судлалын төвийг ариутгал халдваргүйтгэл хийх нөхцөл боломжоор хангах
  4. Аймаг, сумаас зорчих /гарах/ УБ хот болон бусад аймгийн харьяалалтай иргэнийг асуумж бөглүүлэн нэвтрүүлэх
  5. Хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний худалдааны цэгүүдийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдолтод хяналт тавих ажлын хэсэг байгуулах
  6. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр гарсан Улсын Онцгой комисс, Засгийн газрын албан даалгавар, тогтоол, шийдвэр, хуралдааны тэмдэглэл, аймгийн Онцгой комисс, Засаг даргын албан даалгавар, захирамж, хурлын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулах
  7. 2020 оны 12 сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл аймаг сум, сумаас сум хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлэх
  8. Аймгийн хэмжээнд ажиллаж буй 60 постуудын тоог цөөлж, үлдсэн постууд дээрээ хатуу хяналт тавьж ажиллах
  9. Боловсролын байгууллагууд постуудад ажиллаж буй албан хаагчдыг чанартай хоолоор хангах үүргээ хариуцлагатай биелүүлэх
  10. Байгаль орчны салбарын байгууллагууд постуудыг түлээ түлшээр хангах ажлыг хариуцан зохион байгуулах
  11. Эрсдэлтэй бүсээс олон иргэн ирж буй энэ үед зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг 12 сарын 11-ний өдөр хүртэл ажиллуулахгүй байх
  12. Оюутнуудыг гэр гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулах
  13. МУЗН-ээс өгч буй хандив тусламжийг халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлан зорилтот өрхүүдэд хүргэх ажлыг зохион байгуулах
  14. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тухай аймгийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг бүрэн хангуулахад холбогдох байгууллагууд анхаарч ажиллах
  15. Бусад аймгуудад отор нүүдэл хийж буй малчдадаа онцгойлон анхаарал хандуулахыг тус тус даалгалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.204.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.