Зөвхөн өвчтэй болон зовиур илэрсэн иргэд амбулаториор үйлчлүүлнэ
Үйл явдал
/
2020-12-03
Зөвхөн өвчтэй болон зовиур илэрсэн иргэд амбулаториор үйлчлүүлнэ

Коронавирусын халдвар Эрдэнэт хотод бүртгэгдсэн цагаас эхлэн, олон нийтийн газар бөөгнөрөл үүсгэхгүй, иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс эмнэлгийн байгууллага хязгаарлагдсан үйл ажиллагаа руу шилжсэн. Үүнд халдвартай иргэдийг илрүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг олон талт арга хэмжээ авч ажилласны нэг нь хууль журмын дагуу амбулаторийн үйл ажиллагааг хязгаарласан явдал байлаа. 

         Тэгвэл аймгийн Онцгой комиссоос өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу БОЭТ-ийн амбулаторийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжээд байна. 
                Гэхдээ зөвхөн шаардлагатай буюу өвчтэй болон зовиур илэрсэн иргэд амбулаториор үйлчлүүлнэ. Иймд урьдчилан сэргийлэх үзлэг болон ажилд орох хүсэлт, эмчийн бичиг бөглүүлэх зэргээр үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байсан юм. Түүнчлэн эмнэлгийн ажилтны асуумжид үнэн зөв хариулж, зайгаа барьж, амны хаалтаа тогтмол зүүж үйлчлүүлэх нь эрсдэлээс хамгаалах юм. 
           Амбулаториор үйлчлүүлэхээр ирэхдээ хуучнаар хүлээн авах буюу иргэдийн хэлж заншсанаар урд хаалгаар орж халуунаа шалгуулж, гараа ариутгаад, асуумж бөглөх шаардлагатай. Энэ нь Эрдэнэт хотод нөхцөл байдал намжиж хэвийн болтол дээрх байдлаар үргэлжилнэ гэдгийг хэлж байлаа. 
                Энгийн үед нэг өдөрт 4000 гаран иргэн эмнэлгээр үйлчлүүлдэг гэсэн тоо байдаг. Үүний 30 орчим хувь нь эмнэлгийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдийг дагалдан явагчид байдаг байна. Одоогийн байдлаар өдөрт дунджаар 200 гаруй иргэн үйлчлүүлж байгаа бөгөөд дөрөвний нэг нь үйлчлүүлэгчдийг дагалдан яваа хүмүүс байгаа юм. 
         Маск зүүж, гараа ариутгаж эхэлснээр амьсгалын замын халдварт өвчний тохиолдол эрс буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд үүнийг дагаад хүүхдийн тасгийн ачаалал харьцангуй бага болсон байна
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.48.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.