Иргэдийн итгэлийг хүлээгээд буй Ж.Энхбаяр  гэж хэн бэ?
Үйл явдал
/
2020-12-04

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшилгүй үлдсэн Ж.Энхбаяр Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллах болсон.

Тэрээр коронавирусын халдварыг улсдаа алдаж Бүх нийтийн бэлэн байдал зарласны дараа Дархан Сэлэнгийн бүсэд Улсын онцгой комиссын Тусгай үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа юм. Дарханд очиж ажилласан хэдхэн хоногийн хугацаандаа хотын удирдлагуудаас илүү хурдтай, хараатай алхмуудыг хийлээ гэж улс төрийн хүрээнд үзэж байгаа юм байна. Иргэдийн хандлага ч эерэг буйг та бүхэн анзаарсан болов уу?

Ингэж ажиллах хугацаандаа тэндхийн Онцгой комиссын ажлыг чадварлаг удирдаж, зохион байгуулалтад оруулан, хариу арга хэмжээг яаралтай авснаар зохих үр дүнг үзүүлсэн хэмээн иргэд маань ч үзэж байна. Дарханд дөрөв хоног хөл хорьж байгаад, 10 мянган иргэнд шинжилгээ хийлгээд, будаан дотроос зүү олохын адил ковидоор өвчилсөн нэг хүнийг олж цаашхи хавьтлуудыг тогтоогоод цар тахлыг хяналтандаа авсан. Магадгүй ингэж ажлаа эхлээгүй байсан бол нөхцөл байдал ямар түвшинд очиж бүхий л халдвартай иргэдээ  одоогийнх шиг олж чадах байсныг бид мэдэхгүй. Зөв удирдлагаар хангагдсан иргэд зөв шийдвэрийг хэрхэн дэмжиж ажилдаг болохыг Дарханчууд гар нэгдэн харуулж байгаа

 Зохиолч Эмүжин хэлэхдээ:

Төрийн хүний төлөвшил, төрөлх араншин, төрдөө өгч чадах далайц, өргөж чадах далбаа нь ч их өөр байдаг. Биеийн хэл, бэлчээрийн хил нь өөрөө төрдөө багтаж, төрөө төгөлдөржүүлэх төвшинд бүх шатандаа, бүр гэр бүлийн хүмүүжлээсээ эхлээд бэлтгэгдсэн байдаг. Гэтэл хотын удирдлагууд ажлаа буруу ойлгоод явна уу хэмээн шүүмжлээд авсан. Гэр бүлийн хүмүүжлийн хувьд түүний аав нь Ш.Жадамбаа генерал Бал даргыг бурхан болоход нь алтан шарилыг нь Оросоос авчирахдаа түүний хэлсэн айхтар үг бий. “Монголын төр иргэнээ авахгүй юм бол арми нь Маршалаа авнаа” гээд Жадамбаа сайдыг эрс шулуун, зоримогхон хэлсний дараа оршуулгын комисс байгуулагдаж Монголын төрийг 44 жил удирдсан буурал даргын алтан шарилыг эх оронд нь авчирч Офицеруудын ордноос сүүлчийн замд нь үдсэн байдаг. Үүгээр Монголын ард түмэн Жадамбаа генералыг үнэлж тодотгох нь бий.

 Монголчууд нийгэм цаг үеийн шуурганд автаж урваж шарвалгүй жинхэнэ Монгол эр хүний жудаг , маршалдаа үнэнч эр цэргийн чанарыг таниулсан явдал хэмээн генералыг дурсах нь олонтой. Улстөрчийн хувьд тэр аливаа асуудалд илүү зарчимч, шударга ханддаг. Намынхаа гишүүдийн алдаа оноог нь хэлчихдэг шүүмжилдэг  Хатуу чанга ажлаа мэддэг бас багагүй хошин нэгэн гэдгийг ч мэднэ.

 Сайн эцгийн нэрийг өндөрт өргөх жинхэнэ төрийн хүн хэмээн иргэд ам сайтай байдаг байсан хэдий ч 2018 оноос ЖДҮ-гийн хэрэгтэй холбогдосноос үүдэж иргэдийн урам итгэл найдвар их хугарсан гэх. ЖДҮДС-аас зээл авсан гишүүдийн нэр зарлагдаж шуугиан дэгдэж эхэлхэд тэрбум төгрөгийн зээлээ нэг өдрийн дотор гаргаад төлсөн хэдий ч хэчнээн эд баялаг, ашиг орлого байгаад ч орлошгүй нэр төрөө алдсан.Уулан МАН-даа нэлээн ирээдүйтэй улс төрчдийн нэгээр тооцогддог байсан.  Хуулийн байгууллага түүнийг гэм буруугүй гэж хэргийн хаасныг бодвол арай ч Ундармаа гишүүн шиг ЖДҮ сангийхнийг дарамталсаар байгаад авчихаагүй юм шиг байгаа юм. Гурван удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тэрээр Батлан хамгаалах яамны сайдаар хүртэл ажиллаж байсан.

Монгол улсын 90-ээд оны Батлан хамгаалах салбартай холбоотой хууль бодлогыг Ш.Жадамбаа гуай хийсэн бол эдгээр хуулийг 21-р зууны шинэ үед нийцүүлэх ажлыг хүү Энхбаяр нь үргэлжлүүлсэн. Тэрээр ҮАБ-ын үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлогыг шинэчлэх, Зэвсэгт хүчний хууль эрхзүйн орчинг сайжруулах зорилгоор УИХ-д 3 удаа гишүүнээр сонгогдож. 12 жилийн хугацаанд бүрэн шинэчилж дууслаа хэмээгээд Зорилгоо бүрэн дүүрэн гүйцэтгэсэн гэж өөрийгөө бодож байгаа учраас энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэн.

1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд МУИС эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Англи, Орос хэлтэй.

Эцэг Шагалын Жадамба (1940-1996) Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Эх Б.Удаанжаргал Архангай аймгийн Чулуут сумын харъяат, Цэргийн төв эмнэлэгт олон жил эмчээр ажиллажээ.

Ж.Энхбаяр 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. Айлын том хүү бөгөөд дороо дөрвөн дүүтэй. Ганц эрэгтэй дүү нь харамсалтай нь нас барсан ажээ.

Эхнэр Нямбуугийн Ариунчимэг дархан бэр бөгөөд гурван хүүтэй. Гурван хүүхдийнх нь хоёр нь цэргийн дунд сургуульд суралцсан.Хүү Э.Мөнхсүлд нь МИАТ-ын онгоцны үйлчлэгчээр ажилладаг. Түүний хувьд АНУ-д цэргийн сургууль дүүргэсэн. Том хүү нь ОХУ-д суралцаж офицер болсон. Жинхэнэ зэвсэгт хүчнээс гарсан гэр бүлийн үр удмыг тэд үргэлжлүүлж явна.

 

Гэр бүлийн хүмүүжил, цэргийн хүний удирдлага  асуудалд түргэн шуурхай оновчтой арга хэмжээ авч чаддаг гэдгээ энэ удаад ард түмэндээ харуулаад авлаа. Ерөнхий сайдыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь бүх төрлийн судалгаа шинжилгээгээр хангах, өдөр тутмын ажилд нь бодлогын зөвлөгөө өгөх чухал албанд нь амжилтыг хүсэе.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.37.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.