Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн бүх шатлалын эмч нар хөнгөлөлттэй эм бичихээр шийдвэрлэсэн.
Мөн эмийн сангийн тусгай зөвшөөрөлтэй, хөнгөлөлтэй эмийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ мэндийн даатгалын байгууллагад ирүүлж гэрээ байгуулсан бүх эмийн сангууд энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс иргэдэд үйлчилж эхэлсэн.