Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг болон УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Байнгын хороодоор Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм. Харин АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж, тус саналын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав. Төсөвт тавьсан хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулснаар гишүүд асуулт асууж эхэллээ.
Ерөнхийлөгчийн хоригийг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр хэлэлцэж байна. Хуулиараа арванхоёрдугаар сарын 5-ны дотор орон нутгийн төсвийг батлах ёстой. Ерөнхийлөгч хоригоо бүхэлд нь тавихаар улс төрийн зорилготой болж хувирч байна. Бүхэлд нь хориг тавихаар хууль зүйн хувьд асуудалтай. Төсвийн хэрэгжих хугацаатай давхцаад байна. Төсвийн цаг хугацааны цагалбар гэж бий. Ерөнхийлөгчийн саналуудыг учир дутагдалтай гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, бид Венесуэлийн жишээг бодох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн иргэн бүрт нэг сая төгрөг өгөх гэсэн санал нь бодит байдал дээр боломж байхгүй. Иргэдээ, ААН-ээ аварч байна гээд улсаа алж болохгүй. Эдийн засгийн эрүүл мэнд гэдэг нь маш нарийн зүйл. Улс төрийн болон сэтгэлийн хөдлөл байж болохгүй. Вакцин авах мөнгийг төсөвт тусга гэж байна. Яагаад Дэлхийн банкаар дамжуулж вакцин авах нь ач холбогдолтой гэж үзэж байгаа юм бэ. Манай улсын төсвийн хүчин чадал вакцинаа худалдаж авч чадна шүү дээ. Төсвийн орлого гадны зээл тусламжууд, вакцины тооцооллыг яаж хийсэн юм бэ. Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьж ядмаг улс төр хийж байна. Бидэнд өнөөдөр цар тахалтай тэмцэх нь чухал. Яарвал даарна гэдгийн адил мөнгө хэвлээд тараачихвал эдийн засгийн хямрал үүснэ шүү.
-
Өчигдөр 12 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Өчигдөр 10 цаг 35 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 12 цаг 10 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин