Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчөө !!! Вакцин авах гэж байхад ДЭМБ-ыг БИТГИЙ ХАРЛУУЛААД БАЙ л даа...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-04

Ц.Туваан: Иргэдийн 50 хувь ЯДУУРЛАА. 150 мянган иргэн орлогогүй, ажилгүй болчихсон

Нөхцөл байдал хүндэрчихсэн. МАН-ын гишүүд рүү тойргийнх нь ААН-үүд ярихгүй байна уу... Иргэдийн 50 хувь нь ЯДУУРЧИХЛАА. 150 мянган иргэн огт орлогогүй, ажилгүй болчихлоо. Мөнгөгүй байна гээд байсан. Сая Японоос зээл авчихлаа. Одоо түүнийгээ тараа л даа. 2020 оны 4 сард баталсан Ковидын эсрэг хуульд чинь заачихсан байна. Үүнийгээ хэрэгжүүлээч  гэж хүсье гэлээ. 233 сая долларынхоо мөнгийг яах гэж байга юм бэ? Үүнийгээ хэлчих.

Үүний хариуд Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Засгийн газар төсвийн тодотгол хийнэ гэсэн. Тэгэхээр л ярья. Вакциныг олон өөр технологиор ярьж байна. Дэлхийн том улс орнуудтай хамт Вакцин худалдан авахаар мөр зэрэгцээд явж байна гэлээ.

Б.Пүрэвдорж: 14 их наядын төсвийн чинь нэг хувьд ч хүрэхгүй байна. Зээл авч вакцин авчихаад Вакцин авна гэдэг чинь юу гэсэн үг вэ. 14 их наядын төсвөөсөө ВАКЦИН АВАХ мөнгөө гаргачихаа. Наанаа гоё юм яриад байна. Цаанаа бүх улс орнууд вакцин руу уралдаж байна. Монгол орон чинь ШООВДОРЛОЖ үлдэнэ. Та нар хэлэлцээр хийх гэсээр байтал удна.

Ч.Хүрэлбаатар: 2020 оны төсөвт 20 тэрбум, 2021 оны төсөвт 21 тэрбум төгрөг тусгасан. Ковакс хөтөлбөр дэлхийн бүх улсуудтай адилхан түргэн шуурхай олгох боломж шүү дээ. Төрийн тэргүүнээсээ эхлээд битгий ДЭМБ-ыг харлуулаад бай. Энэ чинь манай улсыг зүд рүү байхад тусалсан юм шүү гэлээ. Нэг сая төгрөг тараахын төлөө улстөржөөд яах вэ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.22.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.