Ц.Туваан: Иргэдийн 50 хувь ЯДУУРЛАА. 150 мянган иргэн орлогогүй, ажилгүй болчихлоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-04

Нөхцөл байдал хүндэрчихсэн. МАН-ын гишүүд рүү тойргийнх нь ААН-үүд ярихгүй байна уу... Иргэдийн 50 хувь нь ЯДУУРЧИХЛАА. 150 мянган иргэн огт орлогогүй, ажилгүй болчихлоо. Мөнгөгүй байна гээд байсан. Сая Японоос зээл авчихлаа. Одоо түүнийгээ тараа л даа. 2020 оны 4 сард баталсан Ковидын эсрэг хуульд чинь заачихсан байна. Үүнийгээ хэрэгжүүлээч  гэж хүсье гэлээ. 233 сая долларынхоо мөнгийг яах гэж байга юм бэ? Үүнийгээ хэлчих. Үүний хариуд Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Засгийн газар төсвийн тодотгол хийнэ гэсэн. Тэгэхээр л ярья. Вакциныг олон өөр технологиор ярьж байна. Дэлхийн том улс орнуудтай хамт Вакцин худалдан авахаар мөр зэрэгцээд явж байна гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.204.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.