Бид коронавирус ихээр  бүртгэгдэж буй улсуудын ЖИШЭЭГ ДАВТАХ ЁСГҮЙ
Үйл явдал
/
2020-12-04

Бид коронавирус ихээр  бүртгэгдэж буй улсуудын ЖИШЭЭГ ДАВТАХ ЁСГҮЙ, харин сургамж авах ёстой

 Өнөөдөр дэлхийн хэмжээнд 63.965.092 тохиолдол бүртгэгдэснээс 24 цагийн дотор 591.432 тохиолдол бүртгэгдсэн байна.

Коронавирусын эсрэг сайн ажиллаж эдийн засаг болоод хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалж гарч чадаж буй улсуудын хувьд Тайвань, Шинэ зеланд, Солонгос, Хятад зэрэг  багтана. Харин халдварыг дотооддоо алдаж хумиж чадахгүй байгаа ч эдийн засаг нь доройтож хэцүү байдалд ороод буй улсууд нэлээдгүй бий. Дэлхийн томоохон улсууд хүртэл коронавирусын    эсрэг хүчин мөхөсдөж байгаа. Коронавирусыг дотооддоо алдаж муу ажиллаж буй улсуудын жишээг  хүргэе. Учир нь бидэнд доорх алдаануудыг давтах эрх байхгүй.

 Швед Улс – Коронавирус бол энгийн ханиад бүгд тусаж сүргийн дархлаа тогтох ёстой

 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр короновирусийн тархалтын эрсдэлийн үнэлгээг “дундаас” “их өндөр” хэмжээнд гарч байсан..

- хатуу хөл хорио тогтоогоогүй бөгөөд хэрвээ коронавирусын халдвар илэрсэн бол тухайн байгууллагууд сургууль, цэцэрлэгүүдийг түр хугацаагаар хааж байсан. Ер нь коронавирусыг үл тоомсорлосноор нөхцөл байдал хүнд байгаа.Шведэд амьдардаг Монгол бүсгүй халдвар аваад хэдий эдгэж чадсан ч эмнэлгийн тусламж авч чадаагүй байгаа нь хэрхэн үл тоомсорлож байсны том жишээ.

Шведэд Халдвар хамгаалалтын дэглэм сахидаггүй . Амны хаалт ч зүүдэггүй.  Коронавирусийг байдаг л нэг ханиадны дэгдэлт гэж үзсэн. Бүгд тусаж, сүргийн дархлаа тогтох ёстой гэж үздэг. Тиймээс  дэлгүүрт амны хаалттай орохыг хориглодог. Амны хаалттай бол нийтийн тээвэр ч үйлчлэхгүй байсан. Гэтэл маск зүүж хоорондын зайгаа барих нь бидэнд буй цор ганц вакцин шүү дээ.

 

Казакстан: Коронавирусын эмчилж байсан эмч нар болон эмнэлэгүүд  дотор халдвар тархаж олон эмч ажилтнуудаа алдсан.

Коронаюирусын талаар анхны мэдээг сонсоод тэд нэг их санаа зовоогүй гэнэ. Эцсийн эцэст SARS, шувууны томуу, гахайн ханиад зэрэг ижил төстэй вирусууд нь Казахстанд их хэмжээний хохирол учруулалгүйгээр дамжсан байв.

Гэвч COVID-19 улс даяар хурдан тархаж эхлэхэд тэр айж эхлэв. 4-р сард гэхэд өвчин эмнэлгийн ажилтнуудын дунд хурдан тархаж эхэлсэн. Алматы хотын нэг эмнэлэгт бараг 200 эмч, сувилагчдаас COVID-19-ийн шинжилгээ эерэг гарсан бөгөөд үүнд мэс заслын бүх ажилтнууд байсан. Эмнэлгүүд эмчгүйгээс болж хаагдаж зарим эмнэлэгт 17 настай анагаахын оюутнууд өвчтөнг эмчлэхээр    аргагүйн эрхэнд орж байсан. Ингэснээр өвчтөнөө дийлэхээ больж вирусыг улам алдах болсон. Халдвар авсан иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрсэн  байдаг. Харин засгийн газар ямар ч арга хэмжээ аваад дйилж чадахгүйд хүрсэн байдаг. Олон чадварлаг эмч ажилтнуудаа коронавирусын  улмаас алдаж ар гэрт нь нөхөн олговор олгохоос өөрийг тэд хийж чадаагүй юм.

 АНУ: Коронавирусээс үүдэж эдийн засаг нь гурван жилээр хойш татагдсан ч хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй улс

АНУ бол дэлхий дээрх хамгийн их коронавирусийн тархалттай орон болоод байгаа. АНУ-ын ерөнхийлөгч  Доналд Трамп хүртэл коронавирус туссанаас харахад тархалт их буйн  харагдаж буй нь мэдээж. Коронавирус тархсантай холбоотойгоор АНУ-н ихэнх мужуудад хөл хорио тогтоосон боловч иргэд хүний эрхийг зөрчиж байна гэж үзэж  хөл хорионы үед жагсаал цуглаан хийж эсэргүүцсэн байдаг. АНУ-ын засгийн газраас коронавирусийн эсрэг нухацтай арга хэмжээ аваагүй тэгэх ч боломжгүй гэж үзсэн. Одоогоор Коронавирусын эсрэг аваад буй арга хэмжээнээс үүдэлтэйгээр эдийн засгийн хөгжлөө гурван жилээр магадгүй бүүр арван жилээр хойшоо татаж байна гэж  АНУ-ын эдийн засагчид нь үзэж байна. АНУ-д өнгөрсөн сараас эхлээд  covid-19 халдварын  тохиолдол өөрийн улсын  хувьд төдийгүй дэлхийн хэмжээнд нэг өдөрт илэрсэн  хамгийн өндөр үзүүлэлтүүдб бүртгэгдэж эхэлсэн..Мөн тус улсад хоёр өдөр дараалан хоногт 100 мянгаас дээш тохиолдол илэрсэн байгдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.120.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.