Б.Жавхлан: Н.Алтанхуяг гишүүнээ  ХҮНДЛЭЛ ДААГААД аятайхан байгаарай !!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-04

Улсын төсвийг дагалдан гарах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хүүхдүүдийн жорлонг өөрчилье гэж байна. Үүнийг буруутгаагүй. Ганцхан Улсын төсвөөр шийдчих зүйлийг ТӨҮГ-ын нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Жавхлан дарга Х.Бадамсүрэн даргатай зургаа татуулж байгаа нь буруу гэдгийг онцолсон бол үүний хариуд Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан “Би уг нь Н.Алтанхуяг гишүүнийг Ерөнхий сайд байхаас нь эхлэн ХҮНДЭЛЖ ирсэн. Одоо та ХҮНДЛЭЛ даамаар байна шүү. Төсвийн хууль зөрчсөн зүйл байхгүй. Та яагаад эсэргүүцээд байгаа юм бэ. Хүндлэл даагаад аятайхан байгаарай. Таныг миний ХҮНДЛЭЛИЙГ ДААГААД АЯТАЙХАН ЯВААРАЙ. Дааж чадах эр хүн гэж харж байгаа” шүү гэв.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.189.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.