Хан-Уул дүүргийн албан бус насан туршийн боловсролын төвийн мэдээлэл
Үйл явдал
/
2021-01-26
Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв 2021 оны ажлын төлөвлөгөөгөө баталж хэрэгжүүлэн ажиллаж байна. Багш, ажилчдаа цахим орчинд ажиллах нөхцөлөөр ханган байгууллагынхаа интернет сүлжээний тоног төхөөрөмжийг шинэчиллээ.
 
Хан-Уул дүүргийн албан байгууллага, хороодтой хамтран ажиллах гэрээг цахимаар илгээн сургалтын захиалгыг авч эхний байгууллагууддаа цахим сургалтыг явууллаа. Үүнд: Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэс, Гал унтраах аврах 14, 30, 65-р ангийн ажилтнуудад багш С.Анхтуяа, А.Болормаа нар цагийн менежмент, ажлын байран дахь бэлгийн дарамт сэдвээр тус тус сургалт орлоо.
 
Мөн байгууллагын сургалтын албаны төлөвлөгөөнд тусгасны дагуу багш нар байгууллагын ажилчид болон дүйцсэн хөтөлбөрийн ангийн суралцагчдадаа цахим сургалтыг 7 хоног бүр явуулж эхлээд байна.
Ковидын нөхцөл байдалтайгаар цахим постеруудыг Хан-Уул дүүргийн пейж нийтэлж, 1-р сард “Цахим орчин-Эерэг нөлөө” аяныг өрнүүлж иргэдэд хандсан нөлөөллийн ажлыг хийлээ. FM-98.5 радиод байгууллагынхаа сургалт үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч сар бүр үргэлжлүүлэн хийхээр боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.15.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.