Коронавирусийн ВАКЦИН худалдан авахаар 55 ТЭРБУМ ТӨГРӨГ төсөвлөжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-05

Ерөнхийлөгчийн зүгээс 2021 оны улсын төсөв нь  улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна хэмээн үзээд төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Үүнийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд хүлээж авсангүй. Ерөнхийлөгчийн гол санаа нь ашггүй, хэрэггүй бүтээн байгуулалтын төслүүдээ нэг удаа зогсоогоод тэр мөнгөө Коронавирусийн вакцин худалдаж авахад зарцуулаачээ гэсэн санаа юм. 

Түүнчлэн АН-ын бүлгийн гишүүд ирэх оны төсөвт вакцин худалдаж авах мөнгийг зайлшгүй тусгах ёстойг хэлж, мөн ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтаас эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдал, хил гаалийн байгууллагад хийх хөрөнгө оруулалтыг хэвээр үлдээж бусдыг нь ач холбогдлоор нь эрэмбэлж үзэхэд нэг их наяд 158 тэрбум төгрөгийн өртөгтэй 149 төслийг царцааж, 405 тэрбум 464 сая төгрөг хэмнэх боломжтойг онцолсон. 

Гэвч дээрх саналуудыг олонхийн бүлэг хүлээж аваагүйгээс гадна Ерөнхийлөгчийг улстөржлөө хэмээн буруутгасан юм.  Манай улсын хувьд вакцины захиалга өгөхөөр Дэлхийн банкнаас 50.6 сая ам.долларын зээл хүссэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр “Дэлхийн хөгжиж байгаа ядуу буурай орнуудад зориулсан вакциныг түрүүлж авах боломжоор хангаж байгаа цорын ганц хөтөлбөр бол Ковакс. Энэ хөтөлбөрийг дэлхийн дөрвөн байгууллага санаачилсан. Санаачилсан байгууллагын нэг нь Дэлхийн банк. Тиймээс бид дэлхийн банкинд хандаж байгаа. Хэн нь мөнгөө төлсөн нь вакцинаа түрүүлж авна. Том хөгжилтэй орнууд мөнгөө өгөөд захиалчихсан байгаа. Тэгэхээр манайх шиг орнууд захиалга өгөхөд хүндрэлтэй байдаг учраас бид Ковакс хөтөлбөрт орж, Дэлхийн банкаар дамжуулан авах хүсэлтээ өгсөн. Дэлхийн банк санаачлагчийн нэг учраас тус банкнаас мөнгө авбал худалдан авалт дотор Монгол ороод вакцин авчих боломж бүрдэж байгаа юм. Хоёр, гурван сарын өмнө бусдаас урьтаж, богино хугацаанд коронавирусийн эсрэг вакцин авах гээд бүх бололцоогоо дайчилж байна” гэсэн юм. Харин Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан “Ковакс” хөтөлбөрт орсноор вакцин авах очер дарааллын урдуур орж байна гэж ойлгох хэрэгтэй хэмээн тайлбарлав.

Япон улсаас авах хөнгөлөлттэй зээлийн асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.  Японоос авах 233 сая ам.долларын зээлээс тодорхой хувийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгөх санал гаргалаа. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Зээлийн зарцуулалт нь төсвийн алдагдал нөхөхөөр болж байна. 233 сая ам.доллар гэдэг нь ойролцоогоор 700 тэрбум төгрөг болно. Үүнийг иргэдэд тараавал ойролцоогоор 800 мянга гаруй төгрөг оногдох юм билээ. Энэ нь иргэдийн орлогыг дэмжихээс гадна үндэсний үйлдвэрлэлийг давхар дэмжинэ шүү дээ. Эсвэл тус зээлийг эрүүл мэндийн салбар, хөдөө аж ахуйн салбарт зарцуулмаар байна. Төсвийн алдагдлыг нөхөж зээлийг үрэн таран хиймээргүй байна. Ерөнхий сайд мөнгө байвал хамаагүй иргэдээ тараана гэж хэлсэн. Хэлсэн амандаа хүрэх хэрэгтэй" гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг мөн адил энэхүү зээлээс иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тараах боломж нь байгаа эсэхийг Сангийн сайдаас тодрууллаа. 

Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Засгийн газраас коронавируст халдварын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Нийт 25.0 тэрбум иений /ойролцоогоор 233.0 сая ам.доллар/ яаралтай тусламжийн санхүүжилтийг олгох юм байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа  шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийг ашиглах хугацаа нэг жил байна гэж Сангийн сайд хэллээ. Түүнчлэн

 

"Энэ жилийн төсөвт 31 тэрбум төгрөг, ирэх жил 24 тэрбум төгрөг вакцинд тусгасан байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн Эрсдэлийн сан гэж байгаа. Вакцины хувьд ийм хоёр эх үүсвэр бий. Дээрээс нь Дэлхийн банканд хандаж байна. Вакцины хүрээнд тусалж байсан газруудаа харлуулмааргүй байна.

 

Дэлхийн банк санаачлагчийн нэг учраас тус банкнаас мөнгө авбал худалдан авалт дотор Монгол ороод вакцин авчих боломж бүрдэж байгаа юм. Хоёр, гурван сарын өмнө бусдаас урьтаж, богино хугацаанд коронавирусийн эсрэг вакцин авах гээд бүх бололцоогоо дайчилж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.37.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.