ТУСГАЙ зөвшөөрлийг ХУУРАМЧААР үйлдвэл эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээлгэнэ
Үйл явдал
/
2020-12-05

Гамшгийн үеийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл бүхий QR кодийг хуурамчаар үйлдсэн, тэр нь тогтоогдсон асуудлууд сүүлийн өдрүүдэд нилээдгүй гарч байна.

Жишээлбэл 1278УНУ дугаарын зөвшөөрлийг засварлан 9129АРА болгож замын хөдөлгөөнд оролцож байсныг тогтоон харьяа дүүргийн Цагдаагийн газарт шилжүүллээ.

Энэ мэтчилэн бичиг баримтыг тусгай зөвшөөрөл, эрх олгосон маягт, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн бол Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар шийтгэх зохицуулалт байдаг. Тиймээс та бүхэн хөл хориотой энэ үеүдэд зөвшөөрөлгүй бол ийм хууль бус үйлдэл гаргалгүй, гэртээ өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалах хэрэгтэйг сануулж байна...

 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН БАГ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.187.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.