Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороод хамрагдсан бөгөөд, эхний ээлжид Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв 240 хүүхдийн ортой олон улсын стандартад нийцсэн 280 дугаар цэцэрлэгийг хүлээлгэн өглөө.
Үйл явдал
/
2020-09-14

Улаанбаатар хотын “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд нийслэл хотод зургаан дэд төвийг бий болгох суурь инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжуудын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Сэлбэ дэд төвийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороод хамрагдсан бөгөөд, эхний ээлжид Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв 240 хүүхдийн ортой олон улсын стандартад нийцсэн 280 дугаар цэцэрлэгийг хүлээлгэн өглөө.   

Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.БатбаясгаланЧингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Ариунтуяа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар болон бусад албаны төлөөлөл, цэцэрлэгийн хамт олон оролцлоо. 

 

Тус цэцэрлэг ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн СӨБ-ын хүүхдүүдийн 87%, тус 18-р хорооны хүүхдүүд 100% цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.251.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.