"Залуу бүсгүй ингэж шийддэг" сургалт, нөлөөллийн 2 дахь өдрийн арга хэмжээ зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2020-09-19

Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Ариунтуяагийн санаачилгаар "Залуу бүсгүй ингэж шийддэгсургалт, нөлөөллийн 2 дахь өдрийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

 

Сургалтын арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлийн  дарга Л.Ариунтуяа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар охид бүсгүйчүүдэд заавар зөвлөгөө өглөө.

 

Өнөөдрийн сургалтанд 12-19-р хорооны 20-25 насны 150 залуу бүсгүйчүүд хамрагдсан бөгөөд 2 өдрийн турш нийт 300 охид бүсгүйчүүд оролцлоо.Энэхүү сургалт семинар нь охид бүсгүйчүүдэд тулгарч болох эрсдэлээс хэрхэн өөрийгөө болон бусдыг сэргийлэх талаар мэдлэг, мэдээллийг олгож , өөрийгөө хөгжүүлэх, өөртөө тавих хандлагад нь өөрчлөлтийг авчрах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.106.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.