“Цахим орчны зөв хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2020-09-21

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлөөс “Си Ай Эс Ви” Олон Улсын байгууллагатай хамтран “Цахим орчны зөв хэрэглээ” сэдэвт сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан болон дунд ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

         Тус сургалтыг Улаанбаатар Олон Улсын сургуулийн багш Anuja Anuha, Caroline Hill, Muyassar Dalimova, Mateo Sanchis, Sam Krueger нар удирдан зохион байгуулж, цахим орчны хэрэглээг хэрхэн зөв зохистой ашиглах талаарх мэдлэг мэдээлэл олгох, цахим орчин дахь гэмт хэрэг, хүчирхийллээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, зөв хэрэглээнд хэвшүүлэх аргыг олон улсын туршлага дээр тулгуурлан зааж, цахим орчны зохистой хэрэглээний талаарх мэдлэг мэдээллийг олголоо.

        Сургалтад оролцогчдоос “Цахим орчны зөв хэрэглээ” сургалтыг сургууль тус бүрт үе шаттайгаар багш, эцэг эхчүүдийн оролцоог хангаж, зохион байгуулахаар саналыг ирүүлсэн нь бусад сургалтуудаас онцлог болсныг илтгэж байна.

        Мөн сургалтад оролцогчид “Мозайкаар аз жаргалтай ирээдүйг урлацгаая” бүтээлийг хамтран туурвисан бөгөөд 57-р сургуулийн захиргаанд дурсгал болгон хадгалууллаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.44.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.