“Нэг өрх - Нэг гишүүн - Нэг шинжилгээ”
Үйл явдал
/
2020-12-05

Аймгийн Засаг даргын захирамжаар 12-р сарын 2-оос эхлэн нэг өрхөөс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлээд байна. 

       Ингэхдээ эхний ээлжинд албан байгууллага дээрээ шинжилгээнд хамрагдаагүй иргэд, тэр дундаа үйлчилгээний байгууллагат ажилладаг болон эрсдэлтэй орчинд ажилладаг хүмүүсээ cонгон авч шинжилгээнд хамруулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 1356 өрх хамрагджээ. 
 
          Орхон аймгаас орох гарах хөдөлгөөнтэй холбоотойгоор шинжилгээ хийгдэж байгаа зэрэг шалтгааны улмаас бид хөл хөдөлгөөнийг нэмж, бөөгнөрөл үүсгэхгүйн тул эрүүл мэндийн төвүүдээрээ дамжуулан утсаар дуудуулж харьяа өрхийн эмнэлэг дээр нь шинжилгээг авах ажлыг зохион байгуулж байна. 
 
          Иймд иргэд Та бүхэн харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөс утсаар холбогдож мэдээлэл өгөөгүй бол шинжилгээ өгөх зорилгоор очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх нь зүйтэй. Энэ нь өөрийгөө эрсдэлд оруулж байгаа үйлдэл юм гэдгийг мэдээллээ. 
 
Мэдээллийн төв 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.107.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.