Нийслэлийн чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 2 дугаар хуралдааны тов зарлагдлаа
Үйл явдал
/
2020-12-02

Өнөөдөр (2020.12.02) Хурлын Тэргүүлэгчид цахимаар хуралдаж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12:00 цагт цахим хэлбэрээр хуралдуулахаар товлолоо.

            Тус хуралдаанаар дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, дүүргийн 2020 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн биелэлтийг дүгнэх, дүүргийн 2021 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл батлах тухай, дүүргийн 2021 оны төсөв батлах тухай, дүүргийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны төлөвлөгөө батлах тухай тус тус асуудлуудыг хэлэлцэх юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.7.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.