Хурлын төлөөлөгчдөд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө
Үйл явдал
/
2020-12-04

Өнөөдөр /2020.12.04/ Коронавируст халдварт цар тахлын үед Чингэлтэй дүүргийн Онцгой комиссоос хийж хэрэгжүүлж буй ажлын талаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгч нарт цахимаар мэдээлэл өглөө. Мэдээллийг дүүргийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч дарга Ж.Чимэдцогзол удирдан явуулж, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа, Онцгой байдлын хэлтсийн дарга Г.Баатар, дүүргийн Цагдаагийн газрын дарга Б.Шинэбаатар, Замын цагдаагийн дарга Д.Ганболд, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар нар тус тус өгч, санал солилцсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.133.49)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.