ЖДҮ-чин, иргэдийн боломж "ХУЛГАЙЛАГЧ" Л.Энхболдыг "Эрдэнэс-Монгол" ХК-ийн дэд захиралаар томилохоор болжээ
Үйл явдал
/
2020-12-06

Төрөөс хулгай хийсэн хүнийг шийтгэж, шившиглэхийн оронд ШАГНАЖ дэмжиж байгаа нь У.Хүрэлсүх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд аяархан бэлдэж буйн шинж гэлтэй. Нэг хэсэг Ждүчдийн бүлэн, Хотын фракц гэсэн хоёр бүлэгт хуваагдаад байсан МАН-ынханы зодоон ахиад эхэлжээ. М.Энхболдын гарын хүн гэгддэг Д.Хаянхярваааг "Эрдэнэс Монгол" ХК-ийн гйүцэтгэх захирлаар томилсон. Тэгвэл түүний дараагийн хүнээр ЖДҮ-гийн хулгайч Л.Энхболдыг томилохоор болсон тухай хэвлэлүүд бичээд эхэллээ. 

Шударга ёс тогтоох чин хүсэлтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-чдээ хамгаалж, дэргэдээ авч эхэлсэн. Тодруулбал Шадар сайд Я.Содбаатарыг, Ж.Энхбаярыг ажлын албаны даргаараа томилсон. Одоо Засгийн газрын харьяа компанид ЖДҮ-чин Л.Энхболдыг "шахаж" байна.

Иргэдийн хөлийг хорьж, чихийг нь зөвхөн Сovid-19 -ийн мэдээллээр дүүргэж байх зуураа гэж олноороо бужигнах зуур дахиад нэг ЖДҮ-чин Л.Энхболд нь “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар томилогдохоор тохиролцоогоо хийжээ. Өмнөх парламентын үед Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарыг эгүүлэн татах саналаа хүргүүлж байсан ч олонхийг бүрдүүлж суусан МАН авч үлдсэн. Улсын ерөнхий прокурорын зүгээс эдгээр дөрвөн хүний хэрэг нь илт хууль зөрчсөн нь тогтоогдсон гэдгийг ч тухайн үед тодотгож байв. Тэгвэл энэ дөрвөн хүний хоёр нь буюу УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан нар ял авсан бол Б.Ундармаа торгууль төлөөд өнгөрсөн.

Харин УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байсаар өнөөдөртэй золгож байгаа бөгөөд тэрбээр бүр “шагнуулахаар” болжээ.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар Гишүүн асан Л.Энхболдын “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох тушаал гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажилласан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор “Х” тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулснаар, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан. Энэ нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүд, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн гэж Ерөнхий прокурор мэдээлж байсан юм. Гэхдээ түүний дээрх хэрэг хуулийн байгууллагын аль хэсэгт гацсан нь тодорхойгүй, хэрхсэн нь ч тодорхойгүй байсаар ийн “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар томилогдох нь.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.166.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.