А.Амбасэлмаа: Эдгэрсний дараа 14 хоног сувилалд байрлуулж хоёр удаа шинжилгээ авдаг
Үйл явдал
/
2020-12-06

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Эдгэрсэн хүмүүсийн хувьд бид өмнөхтэйгөө адилхан арга хэмжээ  авч ажиллаж байна

"Тодруулбал, бид ХӨСҮТ-өөс тухайн хүний биед вирус илрэхгүй болсон үед буюу эдгэрсний дараа гаргаад 14 хоног сувилалд байрлуулж байгаа. Ингэхдээ мөн хоёр удаа шинжилгээ авдаг. Дараа нь гэрийн ажиглалтын 14 хоногт байлгаж байгаа юм. Гэрийн ажиглалтад байх хугацаанд нь ч түргэвчилсэн тестээр шинжилгээ авч, бүх ажиглалт дууссаны дараа гэрээсээ гарч, хэвийн амьдралдаа шилжихийг зөвшөөрч байгаа. Өвдөөд эдгэрсэн хүний гэрийн хаалга дээр шошго наах зэрэг асуудал байхгүй. Эдгэрээд гарсан учраас тэр хүн хяналтаа давсан гэсэн үг" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.70.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.