Техникийн спирт уусан дөрвөн хүн амиа алджээ
Үйл явдал
/
2020-12-06
 УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

 Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр

 "Улаанбаатар хотод ажиллаж байгаа 19 тусгаарлах байранд 1000 гаруй хүн ажиглалтад байна. Хамгийн сүүлд УОК-ын Шуурхай штаб Шүүхийн Ерөнхий зөвлөл, автобусны жолооч, бариачтай холбоотой хүмүүсийг тусгаарлах ажлыг зохион байгуулсан.

Халдвар гарсан аймгуудад нийт 40 тусгаарлах байранд 559 хүн байна. Эдгээр нь бүгд тохиолдлын хавьтлын хүмүүс. Улаанбаатар хотод 99 батлагдсан тохиолдлын 29 цэгт хорио цээрийн дэглэм сахиулах пост ажиллаж байна. Сүүлийн 72 цагийн байдлаар Улаанбаатар хотын 14 тусгаарлах байрнаас 518 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. ХӨСҮТ-ийн шинжилгээний дүнг үндэслэж байгаа. Тэд 14 хоногийн турш халдвар хамгаалалтын дэглэмийг ягштал биелүүлэх ёстой. Орон нутагт 39 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. 

Хоногт дунджаар 5924 хүн үүрэг гүйцэтгэж байна. Мэдээллийнхээ төгсгөлд нэг анхааруулгыг хүргэе. 

Өчигдөр орой Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд архи уусан гэсэн өгүүлэмжтэй 7 хүнтэй холбоотой золгүй тохиолдол гарлаа гэсэн мэдээлэл ирсэн. Тэд техникийн спирт ууж, нэг хүн газар дээрээ, гурав нь эмнэлэгт нас барсан. Гурав нь эмнэлэгт эмчлүүлж байна. Нэгийнх нь биеийн байдал маш хүнд байна.

Тиймээс техникийн зориулалттай спирт уухгүй байхыг анхааруулж байна" гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.47.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.