Нэг өрх- нэг шинжилгээнд дүүрэг, хороодын эсрдэлтэй өрхүүдийг сонгон хамрагдуулж байна
Үйл явдал
/
2020-12-07

Нэг өрх- нэг шинжилгээ Улаанбаатар хотод эхэлсэн. Үүнтэй холбоотой зөрүүтэй мэдээллүүд гараад буй учраас иргэд төөрөгдөж байна. Өрх бүрт гэх тодотголоор иргэд өөрсдийн сайн дураар шинжилгээ өгөх байрлалд очих тохиолдлууд гарч байна. мөн тухайн харъяа хорооны  өрхөөс  шинжилгээ ирээд өгч болно гэх мэдээллийг өгсөнөөр тухайн байршил дээр очиход сорьц нь дууссан гэх зэргээр явдал чирэгдэл учруулдаг. Гэтэл ЭМЯ-ны албан ёсны хуудсаар өгч буй мэдээлэл болоод  албан эх сурвалжууд зөвхөн сонгогдсон иргэд өгнө гэж бна. Ингэж төөрөгдүүлж иргэдийг гэрээс нь гаргаж, энд тэнд оочерлуулж, эрсдэлд оруулаад буйд зарим иргэд бухимдалтай байна. Анхнаасаа нэг өрх- нэг шинжилгээ бус зөвхөн сонгогдсон иргэд гэж мэдээлсэн бол иргэд очихгүй л бна шүү дээ. Харин зарим иргэдэд урьдчилан мэдэгдэхгүйгээр гэрт нь ирж шууд шинжилгээ авсан байна. Уг нь иргэдэд мэдээллэхдээ шинжилгээ өгөхөөс хоёр цагийн өмнө биеэ бэлдэх  шаардлагатай гэх зөвлөмжийг өгч байсан. Ийнхүү шат шатны байгууллагуудын зөрүүтэй мэдээлэл, өөрсдийн тавьсан шаардлага зөвлөмжийг мөрдөхгүй буйн үл ойлголцол үүсгэж иргэдэд чирэгдэлтэй байгаа нь тодорхой юм.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ:

Шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож сонгогдсон өрх бүрт мэдэгдэх тул зөвхөн сонгогдсон өрхийн иргэн хамрагдах юм

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 орчим өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс 1 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байна..

Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70%-ийг өвчлөл гарсан хороодоос, 30%-ийг эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулна.

Дүүргийн онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх үйл ажиллагааг зохион байгуулсан.

Мөн орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, тухайн цэгүүдийн ачааллыг ихэсгэж, халдварын эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.41.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.