Аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа
Үйл явдал
/
2020-12-04
Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит 2-р хуралдаан өнөөдөр боллоо. Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль 2020 оны 5 сарын 07 нд батлагдсанаар аймгийн хөгжлийн хөтөлбөрийг таван жилээр төлөвлөдөг болсон . Энэ хүрээнд Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Баянхонгор аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2021 оны жилийн ажлын хөгжлийн төлөвлөгөөг тус тус хэлэлцүүллээ.
 
Ийнхүү 5 жилээр төлөвлөснөөр сонгуульт дөрвөн жилийн хугацаа дууссан ч гэсэн тухайн орон нутгийн хөгжлийн бодлого тогтвортой үргэлжлэх боломж бүрдэж байгаа юм . Ээлжит хоёрдугаар хуралдаанаар Баянхонгор аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд үндсэн 7 бодлогын хүрээнд 207 зорилт, аймгийн Засаг даргын 2021- 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ковид – 19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндэрлийг даван туулах бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс орон нутгийн хөгжлийн бодлого, Амар тайван аюулгүй амьдралыг бий болгох зэрэг 7 бүлгийн хүрээнд 38 зорилтыг дэвшүүлэн батлав. Мөн аймгийн хөгжлийн 2021 оны жилийн ажлын төлөвлөгөөний хүрээнд 142 ажил арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчид төсвийн хамт хэлэлцэн баталлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.187.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.