ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко НҮБ–ын индэрээс «Спутник V» вакцины онлайн-танилцуулгыгхийх гэж байгаа тухай ОХУ-аас НҮБ-ын дэргэд суугааБайнгын төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгч Федор Стржижовский энэ мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Лхагва гарагийн өглөөний 09:30 цагт (Москвагийнцагаар 17:30 цагт) НҮБ-ын Ерөнхий ассемблейн 31-р тусгайхуралдааны хүрээнд ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан болон ОХУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Н.Ф.Гамалейннэрэмжит Эпидемиологи, микро-биологийн үндэснийсудалгааны төвийн төлөөлөгчдийн оролцоотойгоор«Спутник V»: КОВИД-19-ийн эсрэг вакцин» арга хэмжээболох гэж байгааг тэрээр онцолжээ.
9-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий ассемблейн хуралд оролцож байхдаа НҮБ-ын ажилчдадтухайн вакциныг сайн дураараа хийлгэхийг санал болгосон.ОХУ-д коронавирусын эсрэг дотоодын хоёр вакцин бүртгэгдсэн ба нэгийг нь Н.Ф.Гамалейн нэрэмжит төв, нөгөөг нь Роспотребнадзорын бүрэлдэхүүнд багтах«Вектор» вирус судлал, биотехнологийн улсын шинжлэх ухааны төв боловсруулсан. Тун удахгүй Оросын ШУА-ийндэргэдэх М.П.Чумаковын нэрэмжит Дархлаа судлалын бэлдмэл судлан боловсруулах Холбооны эрдэм шинжилгээний төвийн бүтээсэн гурав дахь вакциныгбүртгэх магадлал өндөр байна.
-
Өчигдөр 12 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Өчигдөр 10 цаг 35 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 12 цаг 10 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин