Шотландын хамгийн уйтгартай сар үргэлжилж байна
Үйл явдал
/
2020-12-08
Шотландын хамгийн уйтгартай сар үргэлжилж байна. Өдөр гурван цаг өнгөрөөд л гэгээ тасарчихна.
Тас харанхуй болохоор одоо унтах цаг болсон байна даа гээд цагаа харахаар оройны тав эсвэл зургаа цаг. Өдөр нь хүртэл үүлэрхэг, бороо ихтэй болохоор Шотландад амиа хорлолт ихтэй. Хүн сэтгэлзүйгээр их унадаг газар. Шотландууд наранд учиргүй дуртай. Жоохон нар гарангууд шорт футболкатай гараад ирнэ. Гадаа хүйтэн байсан ч хамаагүй. Жинхэнэ чийрэг гарууд.
Хамгийн их асуудаг асуулт нь:
- Манай улс хүйтэн байгаа биз?
 
Урагшаа Англи руу арай дулаахан, гэгээ тасрах нь орой, хөгжил нь илүү болохоор залуус Англи руу явах их дуртай. Тийм ч учраас залуусаа тогтоохын тулд энд бага сургуулиасаа эхлээд ахлах сургуулиа төгссөн хүүхдүүд шотландын их сургуулиудад үнэгүй сурдаг. Мэдээж энд их сургуульд орох нь өөрөө том шалгуур боловч тэнцчихвэл төлбөр төлөхгүй. Эндэхийн сургуулиуд англиас дутуугүй чансаа өндөртэй бараг хот болгон дэлхийн шилдэг сургуультай.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.237.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.